Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ашиглалтад орсон 8000 гаруй айлын орон сууц зарагдаагүй байна

Олон жилийн дунджаас харахад наймдугаар сараас эхлээд орон сууцны эрэлт хэрэгцээ өсч эхэлдэг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ашиглалтад орсон 8000 гаруй айлын орон сууц зарагдаагүй байна
Ашиглалтад орсон 8000 гаруй айлын орон сууц зарагдаагүй байна. Зураг: МҮОНРТ

Олон жилийн дунджаас харахад наймдугаар сараас эхлээд орон сууцны эрэлт хэрэгцээ өсч эхэлдэг. Гэтэл энэ оны наймдугаар сарыг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад орон сууцны үнэ 10 орчим хувиар буурчээ. Улаанбаатар хотод гэхэд л шинээр ашиглалтад орсон 8000 гаруй айлын орон сууц зарагдалгүй эзнээ хүлээж байгаа аж.

Түүнчлэн өнгөрсөн оны наймдугаар сард "Баянмонгол" хорооллын байр 1м.кв нь дунджаар 2 сая 250 мянга төгрөг байсан. Тэгвэл энэ оны наймдугаар сард 2 сая 20 мянга орчим төгрөг болсон байна. Энэ нь орон сууцны 1м2-ийн үнэ 10 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Мөн хуучин орон сууцны үнэ 14 орчим хувиар буурсан байна.

Хуваалцах