Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга ашигласан тохиолдолд арга хэмжээ авахыг анхааруулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 186 барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлт баталгаажсан байна.Үүнээс 32 барилга байгууламж ашиглахыг зөвшөөрсөн ногоон гэрчилгээ авсан байна.Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга ашигласан тохиолдолд арга хэмжээ авахыг анхааруулж байна
Ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга ашигласан тохиолдолд арга хэмжээ авахыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 186 барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлт баталгаажсан байна.Үүнээс 32 барилга байгууламж ашиглахыг зөвшөөрсөн ногоон гэрчилгээ авсан байна.Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх /энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, ажлын долоон өдрийн дотор ашиглалтын гэрчилгээ олгоно/ заалтын дагуу ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга байгууламж ашигласан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Хуваалцах