Ашиглалтын шаардлага хангахгүй 200 гаруй барилгын жагсаалтыг гаргажээ
Эдгээр барилгыг 50-аас дээш жил ашигласан, газар хөдлөлтийн үед эрсдэл ихтэй болсон зэрэг үндэслэлүүдээр дахин барилгажуулах төсөлд хамруулахаар болсон.
Мэдээллийн алба

Ашиглалтын шаардлага хангахгүй 200 гаруй барилгын жагсаалтыг гаргасан байна. Эдгээр барилгыг 50-аас дээш жил ашигласан, газар хөдлөлтийн үед эрсдэл ихтэй болсон зэрэг үндэслэлүүдээр дахин барилгажуулах төсөлд хамруулахаар болсон.
"Одоогийн байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй 74 барилгыг дахин төлөвлөлт хийх ажил үргэлжилж байна.Түүнчлэн нийслэлийн орон сууцны барилгуудыг паспортжуулах ажил дуусч байна" гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Энхтуяа хэллээ.


















