Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ашигласан гялгар уутны 96 хувь нь ил задгай хаягдаж орчныг бохирдуулж байна

Монголд нийт гялгар уутны хаягдлын 4 хувь ч хүрэхгүйг нь дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үлдсэн хувь нь хог хаягдлын төвлөрсөн цэгт эсвэл ил задгай хаягдаж байгаль орчныг бохирдуулсаар байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ашигласан гялгар уутны 96 хувь нь ил задгай хаягдаж орчныг бохирдуулж байна
Ашигласан гялгар уутны 96 хувь нь ил задгай хаягдаж орчныг бохирдуулж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3,5 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс Улаанбаатар хотод 42,5 хувь буюу 1,4 сая тонн нь үүсч байна. Нийт хог хаягдлын 3 хувь нь буюу 105,000 тонн нь гялгар уутны хаягдал юм.

Монголд нийт гялгар уутны хаягдлын 4 хувь ч хүрэхгүйг нь дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үлдсэн хувь нь хог хаягдлын төвлөрсөн цэгт эсвэл ил задгай хаягдаж байгаль орчныг бохирдуулсаар байна.

Гялгар уутны хэрэглээ амьдралыг маш ихээр хөнгөвчилж, хэрэглээний амар хялбар байдлыг бий болгодог ч хаягдал болсны дараа байгальд 200-1000 жилийн хугацаанд шингэхгүйгээр хөрсний бохирдол, элэгдэл, цөлжилтөд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болдог.

Гялгар уутыг цуглуулан дахин боловсруулж хүүхдийн тоглоомын талбай байгуулах цаашлаад олон асуудлыг шийдэх “Зүгээр битгий хая” аян маргааш нээлтээ хийнэ.

Хуваалцах