Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ашигт малтмал олборлож буй иргэн аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-02/70 тоот удирдамжийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлож буй иргэн аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ашигт малтмал олборлож буй иргэн аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж байна
Ашигт малтмал олборлож буй иргэн аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-02/70 тоот удирдамжийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлож буй иргэн аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтын явцад иргэн Н.Ивээлт нь нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сүмбэр худаг” ХХК, Налайх дүүргийн засаг даргатай хамтран гурвалсан гэрээ байгуулан олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа нөхөрлөлийн заагдсан талбайн гадна үйл ажиллагаа явуулж байсан зөрчил гаргасан байна.

Иймд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар арга хэмжээ авч зөрчил арилгах албан даалгавар өгч зөрчлийг арилган ажиллалаа.

Хуваалцах