Ашигт малтмал тээвэрлэх замын нэгдсэн маршрут танилцуулах зөвлөгөөн боллоо
Ашигт малтмал тээвэрлэлтийн улмаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн нутаг дэвсгэр дээр ашигт малтмал тээвэрлэх замын нэгдсэн маршрутыг сумдын удирдлага,
Мэдээллийн алба

Ашигт малтмал тээвэрлэлтийн улмаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн нутаг дэвсгэр дээр ашигт малтмал тээвэрлэх замын нэгдсэн маршрутыг сумдын удирдлага, иргэд, малчдаас санал авсны үндсэн дээр боловсруулан, ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй ААНБ-д танилцуулан санал авах зорилгоор уулзалт зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Төрбат, Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга Н.Гантулга, ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 19 ААНБ-ын 38 удирдлага, албан тушаалтан оролцжээ.
Зөвлөгөөний үеэр ашигт малтмал тээвэрлэх замын маршрутын төслийг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Төрбат танилцуулан Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Цэрэндорж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Оюунчимэг нар 2016 онд хийгдсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, анхаарах асуудал, 2017 оны төлөвлөгөөт шалгалт, Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын чиг хандлага, шилэн хяналтын талаар мэдээлэл өгч сургалт зохион байгуулсан байна.


















