Ашигт малтмалын газраас мэдээлж байна
Ашигт малтмалын газарт өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлсэн.
Мэдээллийн алба

Ашигт малтмалын газарт өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлсэн.
Лиценз хүсэгчдэд нэг өнжөөд 30 дугаар олгож байсан ч аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналын дагуу өнөөдрөөс эхлэн 120 дугаар олгож эхэлсэн байна.
Ингэснээр долоо хоног бүрийн даваа гарагт 120 дугаар олгож, ажлын бусад дөрөв хоногт өргөдөл хүлээн авч, хянан үздэг болж байгаа юм. Өнөөдрийн лиценз олголт хэвийн, ямар нэгэн асуудал, маргаангүй олгогдсон гэдгийг Ашигт малтмалын газраас мэдээллээ.


















