Ашигт малтмалын хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
Намын бүлгийн энэхүү саналд шүүмжлэлтэй хандаж буйгаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар мөн мэдэгдлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан.
Гэсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт бүлэг дээрээ ярилцаж шийдвэр гаргахаар хойшлуулаад байсан ч бүлгийн шийдвэрээ өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүйн улмаас дахин хойшлуулах асуудлыг тавьснаар уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж байгаа юм.
Намын бүлгийн энэхүү саналд шүүмжлэлтэй хандаж буйгаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар мөн мэдэгдлээ.


















