Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар хуулийн төслийг хэлэлцэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар хуулийн төслийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөсний дагуу Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэхүү бодлогод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж байгаа юм. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүн энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг огт аваагүй гэсэн мэдээлэл байна, энэ үнэн үү гэж лавлалаа.
Гишүүний асуултад Уул уурхайн сайд болон ажлын хэсгийнхэн хариулсан юм. Тэдний хариулснаар уг хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох мэргэжлийн байгууллага холбоодын саналыг авсан. Гэтэл зарим байгууллага холбоод хэтэрхий их санал оруулах гээд байсан учир бүх саналыг нь оруулах боломжгүй байсан гэсэн тайлбарыг хийлээ.
Харин Д.Хаянхярваа гишүүний хувьд эрдэс баялаг, ашигт малтмалын салбарын үйл ажиллагаанд төрийн өмчит байгууллагуудын оролцоо хэтэрхий их болохоор гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэж үзэж байгаа ажээ.


















