АШУИС-д элсэгчдийн шалгалтын оноо 620-иос дээш байх шаардлагатай
Анагаахын шинжлэх ухааны их сургуульд элсэхийн тулд 620-иос дээш оноотой байх шаардлагатай.
Мэдээллийн алба

Анагаахын шинжлэх ухааны их сургуульд элсэхийн тулд 620-иос дээш оноотой байх шаардлагатай. Тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны их сургууль Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байна.
Энэ бүс нутагт 37 орон харьяалагддаг. Үүнд хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон, Солонгос, Сингапур, Австрали зэрэг улс ордог. Эдгээр оронтой эн зэрэгцэхийн тулд элсэгчдэдээ өндөр шалгуур тавьж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудын босго оноог 400-450 гэж тогтоосон. Харин Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хувьд ямар байгааг АШУҮИС- ийн захирал Г.Батбаатар ярилаа.


















