Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ

АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ
АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ. Зураг: МҮОНРТ

АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн.

Авто зогсоолыг буулган, нийт 1619 ам метр талбайд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, явган хүний зам, иргэд амарч суух сандал болон хөшөө, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өгсөн юм. Гүйцэтгэгч байгууллагаар “Охь мандал” ХХК ажиллалаа гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

Хуваалцах