Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Монгол-Япон эмнэлгийн дотор, зүрх судас, мэдрэл, эрчимт эмчилгээний тасгууд 2020 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс ажиллаж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ
АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Монгол-Япон эмнэлгийн дотор, зүрх судас, мэдрэл, эрчимт эмчилгээний тасгууд 2020 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс ажиллаж эхэллээ. Үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Япон Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Ш.Хаяаши, ЖАЙКА-гийн суурин төлөөлөгч Э.Тамура, АШУҮИС-ийн захирал доктор, профессор Н.Хүрэлбаатар нар Монгол-Япон эмнэлгийн удирдлагын баг, хамт олонтой уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах