Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Асо” галт уул оргилж эхэлжээ

Японы Кюшю аралд байдаг идэвхтэй галт уулын хамгийн том нь болох “Асо” уулнаас өнөөдөр үлэмж хэмжээний утаа униар гарч, үнс нурам оргилж эхэлсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Асо” галт уул оргилж эхэлжээ
“Асо” галт уул оргилж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Японы Кюшю аралд байдаг идэвхтэй галт уулын хамгийн том нь болох “Асо” уулнаас өнөөдөр үлэмж хэмжээний утаа униар гарч, үнс нурам оргилж эхэлсэн байна. Уулнаас цацагдаж байгаа үнс, нурам 2000-аад метр өндөрт оргилж байгааг Японы цаг уурын алба дамжуулж байна.

Мөн ойр хавиас нь хэдэн арван жуулчныг нүүлгэн шилжүүлж байгаа тухай уламжилж байгаа юм. Одоогоор хүмүүс хэлмэгдсэн, эвдрэл сүйдэл учирсан мэдээ байхгүй байна. Харин энэ галт ууланд хамгийн ойр байрлалтай Кумамотогийн нисэх буудал хүлээж авах байсан хэд хэдэн нислэгээ өөр нисэх буудлууд руу шилжүүлсэн мэдээтэй байна.

"Асо" галт уул одоогоос нэг жилийн өмнө сэрж, 600 м-ийн өндөрт үнс, нурмаа цацаж байсан юм.

Хуваалцах