Асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд нано технологийн дүрэмт хувцас бэлэглэлээ
түр хамгаалах байр болон асрамж, халамжийн төвийн 120 гаруй хүүхдүүдэд “Nano uniform 2020” сурагчийн дүрэмт хувцас гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Батзүү” ХХК-тай хамтран түр хамгаалах байр болон асрамж, халамжийн төвийн 120 гаруй хүүхдүүдэд “Nano uniform 2020” сурагчийн дүрэмт хувцас гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, “Бат Зүү” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунчимэг, “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг нар оролцлоо.
Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “НҮБ-аас хүүхдэд ээлтэй бизнесийн арван зарчмыг тунхагласан байдаг. Үүний суурь шалтгаан нь аливаа бизнесийг эрхлэхдээ хүүхдэд ээлтэй байх, хүүхэд нэгдүгээрт гэсэн зарчмыг баримталж ажиллахыг уриалга болгодог. Тэгвэл “Батзүү” ХХК-ийнхан энэхүү уриалгын хүрээнд, нийгмийн хариуцлагаа ухамсарлан эрдэмтэн судлаачидтай хамтарч хүүхдэд ээлтэй нано технологийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж, асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд 100 хувь үнэ төлбөргүй олгож байна. “Бат зүү” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж байна” гэсэн юм.


















