Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Асран хамгаалагч нь олдоогүй хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгчээ

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үүрэг гүйцэтгэх үедээ хараа хяналтгүй ганцаараа явж байсан 1-2 орчим насны эрэгтэй хүүхдийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Асран хамгаалагч нь олдоогүй хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгчээ
Асран хамгаалагч нь олдоогүй хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгчээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үүрэг гүйцэтгэх үедээ хараа хяналтгүй ганцаараа явж байсан 1-2 орчим насны эрэгтэй хүүхдийг БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 16 цагийн орчимд олсон байна.

Хүү хэлд ороогүй учраас өөрийн болон аав ээжийн нэрийг хэлж чадахгүй байсан тул нийслэлийн цагдаагийн газрын харъяа цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн боловч ар гэр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй байсан аж. Алба хаагчид хүүг хуурайлж, хооллож ундлан, унтуулж, саатуулсаар орой болтол эцэг эхийн үүргийг орлон гүйцэтгэсэн гэнэ. Алба хаагчид хүүгийн эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан боловч олдоогүй учир хүүг 23:30 цагт "Хүүхдийн тусламжийн 108 төв"-д хүлээлгэн өгчээ.

Гэтэл эцэг эх нь хүүхдээ алга болсныг өнөөдөр орой л мэдэж 20:16 цагт цагдаагийн байгууллагад ханджээ. Учир нь хүүгийн ээж, аав салсан бөгөөд хүү аавтайгаа байдаг ч "ээж нь аваад явсан биз" хэмээн тоогоогүй орхисон гэнэ. Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна!

Хуваалцах