Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“АстраЗенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд гурав дахь тун хийж эхэллээ

өчигдрөөс “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд гурав дахь буюу дархлаа сэргээх тун хийж эхлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“АстраЗенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд гурав дахь тун хийж эхэллээ
“АстраЗенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд гурав дахь тун хийж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн. Тэгвэл өчигдрөөс “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд гурав дахь буюу дархлаа сэргээх тун хийж эхлээд байна.

Иргэдэд сайн дурын үндсэн дээр энэхүү гурав дахь тунг хийх бөгөөд наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Нэмэлт тун хийлгэхийг хүссэн иргэн өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Нийслэлийн Онцгой комисс

Хуваалцах