Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Asus rog phone” 9-р сарын дэлхийн хамгийн хүчирхэг ухаалаг гар утсаар нэрлэгджээ

Сар бүр дэлхийн шилдэг ухаалаг гар утаснуудын дунд хурд, хүчин чадлын үзүүлэлт, хэрэглэгчдийн санал бодлыг харж үзсэн судалгааг хийж явуулдаг. Энэ удаад Антуту гэх бенчмаркийн явуулсан судалгааны үр дүн олныг гайхшрууллаа. Энэ оны 9- сарын хугацаанд явуулсан санал асуулгаар дэлхийн хамгийн хүчирхэг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Asus rog phone” 9-р сарын дэлхийн хамгийн хүчирхэг ухаалаг гар утсаар нэрлэгджээ
“Asus rog phone” 9-р сарын дэлхийн хамгийн хүчирхэг ухаалаг гар утсаар нэрлэгджээ. Зураг: МҮОНРТ

Сар бүр дэлхийн шилдэг ухаалаг гар утаснуудын дунд хурд, хүчин чадлын үзүүлэлт, хэрэглэгчдийн санал бодлыг харж үзсэн судалгааг хийж явуулдаг. Энэ удаад Антуту гэх бенчмаркийн явуулсан судалгааны үр дүн олныг гайхшрууллаа. Энэ оны 9- сарын хугацаанд явуулсан санал асуулгаар дэлхийн хамгийн хүчирхэг ухаалаг гар утсаар Asus rog phone нэрлэгдсэн байна.

Энэ гар утас Снэйпдрагон 845 хүчирхэг процессортой тус ухаалаг гар утасны хөргүүрийн системийг хамгийн шилдэг хэмээн онцолдог. Энэ гар утас АСУСбрендийн Рог төрлийн үеийн анхны хувилбар юм. Энэ сарын 18-нд худалдаанд гарч эхэлсэн. Андройд 8,1 Орео үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг. 6 инч хэмжээтэй дэлгэцтэй 8 гб рамтай. 4000 ампер цаг батарейтай.


Удаах байранд хятадын Шиаоми брендийн Блэк шарк нэртэй ухаалаг гар утас нэрлэгдсэн. Мөн Снэйпдрагон 845 процессортой. Хөргөлтийн шилдэг системийг өөртөө шингээсэн. Тоглоомчдод зориулагдсан гар утас юм. Шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч чадсан.


Гуравдугаарт : АндройдОксижэнӨү-Эс үйлдэлтэй, энэ оны 5-р сард худалдаанд гарсан. 3300 ампер цаг батарейтай, 6,28 инч хэмжээтэй дэлгэцтэй.

Жагсаалтын дараах байруудад : Vivo NEX S, Mi8, Oppo Find X, Samsung Note 9, Asus Zenphone, Mi Mix 2S, Mi Pocophone зэрэг ухаалаг гар утас эхний 10 байрт нэрлэгджээ.

Хуваалцах