Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

”Атар Өргөө”-г ШӨХТГ-аас шалгаж эхэллээ

Өнгөрсөн даваа гарагт "Атар" талхны үнэ нэмэгдэж үйлдвэрээс гарах үнэ нь 1000 төгрөг болжээ. Харин хэрэглэгчид дэлгүүр, захуудаас "Атар" талхыг 1100-1180 төгрөгөөр худалдан авч байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”Атар Өргөө”-г ШӨХТГ-аас шалгаж эхэллээ
”Атар Өргөө”-г ШӨХТГ-аас шалгаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн даваа гарагт "Атар" талхны үнэ нэмэгдэж үйлдвэрээс гарах үнэ нь 1000 төгрөг болжээ. Харин хэрэглэгчид дэлгүүр, захуудаас "Атар" талхыг 1100-1180 төгрөгөөр худалдан авч байна.

Уг нь Засгийн газраас "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

Үүний хүрээнд гурилын үйлвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, үйлдвэрлэгчид нэг кг гурилын үнийг 550-730 төгрөгөөс илүү гаргахгүй байх үүрэг хүлээсэн билээ.

Гэтэл "Атар Өргөө" компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэнээ мэдэгдсэн нь олны дургүйцэлтэй тулгараад байна. Тэгвэл ШӨХТГ-аас ямар учраас талхны үнээ нэмсэнийг судалж, шалгаж эхэлжээ.

"Атар Өргөө"-гийн хувьд талхны үнэ нэмсэн үндэслэлүүд нь муу байгааг ч ШӨХТГ-аас хэлж байна.

Хуваалцах