Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв
АТГ: 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 87 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 574 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг нэгтгэж шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 538 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: АТГ

Хуваалцах