Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ-аас 40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулна

Авлигатай тэмцэх газар албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 301 өргөдөл, гомдол, мэдээллийг одоогийн байдлаар хүлээн авчээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-аас 40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулна
АТГ-аас 40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 301 өргөдөл, гомдол, мэдээллийг одоогийн байдлаар хүлээн авчээ. Үүнээс 269 гомдол, мэдээллийг нь хянан шалгасан байна. Орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо болон аж ахуйн үйл ажиллагаа давхар эрхлэх, бэлэг хандив авахтай холбоотой хязгаарлалтыг зөрчсөн талаарх гомдол дийлэнх хувийг эзлэж байна. Тус газраас хийсэн хяналт шалгалтын дүнд хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, садан төрлийн холбоотой этгээдийг тендерт шалгаруулж гэрээ хэлцэл байгуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрлээ. Дээрх зөрчлийг арилгуулахаар 40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хууль тогтоомж зөрчсөн 20 гаруй тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар 60 гаруй байгууллагад анхааруулж зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна.

Хуваалцах