Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АТГ-аас тайлбар хийнэ

АТГ-ын дарга, тэргүүн дэд комиссар Н.Ганболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-аас тайлбар хийнэ
АТГ-аас тайлбар хийнэ. Зураг: МҮОНРТ

АТГ-ын дарга, тэргүүн дэд комиссар Н.Ганболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний дагуу өнөө өглөө түүний хүсэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Ганболдыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэхээр болж байгаа юм.

Харин дөнгөж сая АТГ-аас энэ талаар маргааш мэдээлэл хийнэ гэдгээ зарлалаа.

Нэмж мэдээлэхэд, АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Харин тэргүүн дэд комиссар Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил дутуу байсан юм.

Хуваалцах