Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АТГ: Авлигын эсрэг сургалтад 245 албан тушаалтан хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Авлигын эсрэг сургалтад 245 албан тушаалтан хамруулав
АТГ: Авлигын эсрэг сургалтад 245 албан тушаалтан хамруулав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 14 мянга орчим өрхийн 71 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах 4 удаагийн сургалтад нийт 245 албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг khutulbur.iaac.mn цахим мэдээллийн санд хүлээн авч, 21 аймгийн гүйцэтгэлийг үнэлэх ажлыг хийлээ. 21 аймгийн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дундаж 77.9 хувиар үнэлэгдэв гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Хуваалцах