Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

АТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
АТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 83 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.Тухайн хугацаанд эрүүгийн 532 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 510 хэрэг шалгагдаж байна.

Хуваалцах