Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: Эрүүгийн хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Эрүүгийн хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв
АТГ: Эрүүгийн хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 58 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 884 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 8 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.

Эрүүгийн хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.

Хуваалцах