Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгав
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 873 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 866 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 4 мөрдөгчийн мэдэгдлийн хариуг хүлээн авлаа.

Хуваалцах