Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: “Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журам”-ын төслийг судлан үзэв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дулааны IV цахилгаан станц, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: “Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журам”-ын төслийг судлан үзэв
АТГ: “Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журам”-ын төслийг судлан үзэв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дулааны IV цахилгаан станц, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсролын яамны үйл ажиллагааны хүнд суртал, чирэгдэл, ёс зүйд хамаарах гомдол, мэдээллийг хянан шалгав.

Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах, өөрчлөх санал боловсруулж хүргүүлэх ажлын хүрээнд “Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журам”-ын төслийг судалж холбогдох саналыг хүргүүлэв.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газрын удирдлагуудтай уулзаж, элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар санал солилцож, хамтран ажиллах чиглэл, хүрээг тохирлоо.

Хуваалцах