Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ Хэнтий аймагт ажиллаж байна

Ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх ахалж яваа юм.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ Хэнтий аймагт ажиллаж байна
АТГ Хэнтий аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын зүүн бүсэд томилогдсон ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж эхэллээ. Ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх ахалж яваа юм. Тэд 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Хэнтий аймагт, 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Дорнод аймагт, 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллах юм байна.

Дээрх аймгийн иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Билгүүн /утасны дугаар 88032464/-тэй холбогдох боломжтой.

Хуваалцах