АТГ: Н.Энхбаяр төрийн албанд ажиллах боломжгүй
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 1-ний өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжтой эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-т албан бичиг илгээсэн.
Мэдээллийн алба

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 1-ний өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжтой эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-т албан бичиг илгээсэн. Харин АТГ-аас Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тул Шадар сайдаар томилохыг дэмжихгүй гэсэн хариу өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийж, Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа нь 2017 онд дуусна гэдгийг мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй юм байна. АТГ энэ талаарх дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлжээ.


















