Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: Нийтийн албанд томилогдох 508 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 5 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Нийтийн албанд томилогдох 508 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
АТГ: Нийтийн албанд томилогдох 508 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 7-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 508 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 432 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 76 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 5 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж хариуцлага тооцуулахаар Дорнод аймгийн Шүүхийн Тамгын газар, Хөдөө аж ахуйн их сургуульд тус тус албан бичиг хүргүүллээ гэж АТГ-аас мэдээллээ.

Хуваалцах