Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 669 иргэний хувийн ашиг сонирхлын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
АТГ: Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 669 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 377 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 292 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 75 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 64 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 23 дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ.

Хуваалцах