Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: Нийтийн албанд томилогдох 760 иргэний мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 760 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 370 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 390 нэр дэв

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Нийтийн албанд томилогдох 760 иргэний мэдүүлгийг хянан шалгав
АТГ: Нийтийн албанд томилогдох 760 иргэний мэдүүлгийг хянан шалгав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 760 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 370 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 390 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 85 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгав.

Хуваалцах