Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АТГ оффшорын мэдээллийг яаралтай шалгаж эхлэх ёстой гэв

Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Панамын Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11 сая нууц материалыг олон нийтэд ил болголоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ оффшорын мэдээллийг яаралтай шалгаж эхлэх ёстой гэв
АТГ оффшорын мэдээллийг яаралтай шалгаж эхлэх ёстой гэв. Зураг: МҮОНРТ

Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Панамын Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11 сая нууц материалыг олон нийтэд ил болголоо.

Өмнө нь манай улсаас 47 иргэний мэдээлэл Панамын материалууд дунд бий гэсэн яриа гарч байсан хэдий ч албан ёсоор Монгол Улсын 49 иргэн, компанийн нэр оффшор данстай гэж бүртгэгдсэн байгаа юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өргөдлийн байнгын хороо УИХ-аас Авлигатай тэмцэх газарт албан ёсоор Хуулийн хэрэгжилт хянан шалгуулах тухай албан тоотыг өнөөдөр явуулж байна. Энэ албан тоотыг улстөрчдийн болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшор дансны мэдээллээ, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан эсэх, хуулийн дагуу татвараа төлсөн эсэх, хууль ёсны мөн, үгүйг тодруулахаар хуулийн дагуу хүргүүлж байгаа юм. Авлигатай тэмцэх газар 14 хоногийн дотор бидэнд хариу ирүүлэх ёстой. Панамын оффшорын мэдээлэл задарсантай холбоотойгоор Дэлхийн томоохон орнууд мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн байна. Монгол Улс ч мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Хоёрдугаарт, 2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалах, данс нээхийг энэ хуулийн төсөл дээр хориглож өгсөн байсан. Мөн тэдний хамаарал бүхий этгээд офшорт данс нээх, мөнгө хадгалах, хөрөнгөө нуух, татвараас зугтахыг уг хуулийн төсөл дээр хориглосон. Гэтэл УИХ энэ хуулийн төслийг гурван жил дарсан. Үүний дүнд оффшорт мөнгө нуудаг далд зуршил арилаагүй байсаар байна. Тиймээс УИХ-ын болон ТББХ-ны даргатай ярилцаж дахин хэлэцүүлэгт оруулахаар болсон” гэлээ.

Хуваалцах