АТГ олон нийтийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа. 15 гишүүний бүрэлдэхүүнтэй эл зөвлөлийг Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаагаар томилдог байна.
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа. 15 гишүүний бүрэлдэхүүнтэй эл зөвлөлийг Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаагаар томилдог байна.
Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд иргэдийг идэвхитэй оролцуулах, санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилготой бөгөөд 2007 оноос эхлэн ажиллаж эхэлсэн.
Олон нийтийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулахад,
1.Б.Амар /Зориг сан/
2.Р.Батсайхан /Нирум фильм студи/
3.Н.Дорждарь /Орлогын ажиглагч хүрээлэн/
4.М.Мөнхбат /МУИС-ийн Хууль зүйн сургууль/
5.Х.Наранжаргал /Глоб интэрнейшнл/
6.С.Насанжаргал /25 дугаар суваг/
7.Б.Нямдорж /Өдрийн мэдээ/
8.М.Оюунчимэг /Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим/
9.Л.Сумати /Сант марал сан/
10.Л.Төр-Од /Транспаренси Интэрнейшнл Монгол/
11.Н.Урантогтох /Пи Ар боловсрол олгох төв/
12.М.Уламбадрах /NTV суваг/
13.Т.Хасбаатар /Үндэсний байгаль орчны хамтын ажиллагааны нийгэмлэг/
14.Д.Цэрэнжав /Ил тод байдал сан/
15.П.Эрдэнэжаргал /Нээлттэй нийгэм форум/
Авлигатай тэмцэх газрын удирдлага шинээр томилогдсон гишүүдийг хүлээн авч уулзан, тус газраас 2014 онд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны болон байгууллагынхаа талаар товч танилцуулга хийлээ.


















