Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ-т 15 гомдол шалгагдаж байна

Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-т 15 гомдол шалгагдаж байна
АТГ-т 15 гомдол шалгагдаж байна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар гуравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй таван гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол, мэдээллийг шалгаснаас нэг гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, хоёр гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн нэг хэрэг үүсгэж, эрүүгийн 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн гурван хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн нэг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж байна.

Хуваалцах