Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

АТГ-т 18 гомдол, мэдээлэл иржээ

Авлигатай тэмцэх газар энэ сарын 13-17-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-т 18 гомдол, мэдээлэл иржээ
АТГ-т 18 гомдол, мэдээлэл иржээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар энэ сарын 13-17-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас шинээр эрүүгийн 3 хэрэг үүсгэж, эрүүгийн 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 54 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хуваалцах