Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

АТГ-т 24 хэргийн мэдээлэл иржээ

АТГ-т өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй зургаан гомдол, мэдээлэл ирсэн байна.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-т 24 хэргийн мэдээлэл иржээ
АТГ-т 24 хэргийн мэдээлэл иржээ. Зураг: МҮОНРТ

АТГ-т өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй зургаан гомдол, мэдээлэл ирсэн байна. Нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас гурван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 21 гомдол, мэдээллийг шалгаж байна. Тухайн долоо хоногт шинээр эрүүгийн нэг хэрэг үүсгэж, нийт эрүүгийн 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс эрүүгийн хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, эрүүгийн хоёр хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Мөн тус газар одоогийн байдлаар эрүүгийн 45 хэргийг шалгаж байна.

Хуваалцах