Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АТГ-т шалгагдаж байгаа эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэг шалгагдаж байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-т шалгагдаж байгаа эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байна
АТГ-т шалгагдаж байгаа эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэг шалгагдаж байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байгаа аж. Эдгээрээс 45 хэрэг нь УИХ-аар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байгаа юм.

Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байх ба үүнд зөвхөн Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан байна.

Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдаж буй эрүүгийн 45 хэргийн улмаас улсад учирсан хохирлын нийт хэмжээ 12 тэрбум 243 сая төгрөг байна. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох аж.

Хуваалцах