Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

АТГ: “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнуудыг авлигын эсрэг анхан шатны сургалтад хамруулав

Авлигатай тэмцэх газраас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар төмөр зам”-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, албан хаагчид,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнуудыг авлигын эсрэг анхан шатны сургалтад хамруулав
АТГ: “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнуудыг авлигын эсрэг анхан шатны сургалтад хамруулав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар төмөр зам”-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, албан хаагчид, 84 салбар нэгжийн алба, хэлтсийн 261 дарга болон ерөнхий нягтлан бодогч нарт зориулсан "Авлигын эсрэг цахим сургалт"-ыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар "Авлигын шалтгаан нөхцөл", "Авлигын хор хөнөөл", "Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь", "Авлигын гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт" зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгч, анхаарбал зохих асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцон ач холбогдолтой сургалт боллоо.

Хуваалцах