Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг прокурорт шилжүүлжээ

Мөн нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, одоогоор 18 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг прокурорт шилжүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг прокурорт шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар энэ сарын өнгөрсөн долоо хоногт шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 31 гомдол, мэдээллийг шалгаснаас нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, одоогоор 18 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж. Тухайн долоо хоногт шинээр эрүүгийн нэг хэрэг үүсгэж, нийт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн зургаан хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 45 хэргийг шалгаж байгаа гэнэ.

Хуваалцах