Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АТГ-ыг улс төрийн захиалгаар ажиллаж байна гэв

МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбооноос өнөөдөр АТГ-ыг улс төрийн захиалгаар ажиллаж байгааг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-ыг улс төрийн захиалгаар ажиллаж байна гэв
АТГ-ыг улс төрийн захиалгаар ажиллаж байна гэв. Зураг: МҮОНРТ

МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбооноос өнөөдөр АТГ-ыг улс төрийн захиалгаар ажиллаж байгааг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлээ.

АТГ-аас МАХН, тус намын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Санхүү хариуцсан Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарыг саатуулан шалгасан. Үүнийг тус намын залуучуудын холбооноос улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзэж байгаа аж. Нэг нам, нэг хүн рүү чиглэсэн энэхүү зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт нь АТГ өөрөө улс төрийн нөлөөнд автсан, цаашид бие даан үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгууллага болжээ гэж үзэж буйгаа мөн илэрхийллээ. Тиймээс АШЁМЗХ АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс аврах хөдөлгөөнийг эхлүүлж байгаа аж. Энэ хөдөлгөөнөөр дамжуулж тус газарт ажиллаж байгаа залуусыг улс төрийн дарамт шахалтаас аврах, улмаар АТГ хэмээх байгууллагыг бүх ард түмний мэдэлд авахыг зорьжээ. Мөн уг хөдөлгөөнд нэгдэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй байх гэнэ.

Тэд мөн энэ үеэр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод шаардлага хүргүүлснээ танилцуулав. Шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй, мөн улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохгүй тохиолдолд Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны нийт гишүүд, дэмжигчид шат дараалан тэмцлийн хэлбэрт шилжиж ажиллах ажээ.

Хуваалцах