АТГ-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд аравдугаар сарын 16-наас эхлэн орон нутагт ажиллаж байгаа билээ.
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд аравдугаар сарын 16-наас эхлэн орон нутагт ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд АТГ-ын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн Дархан-Уул аймагт ажиллаж эхэллээ.
Тэд хоёр өдөр Дархан-Уул аймагт ажиллана. Өглөөний 08.00 цаг 30 минутад аймгийн удирдлагуудад ажлын хэсэг мэдээлэл өгч хэрхэн ажиллах талаар чиглэл өгчээ.
Өнөөдөр 14.00 цагт "Залуучууд" театрын их танхимд олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, гомдол хүлээн авах, санал, хүсэлтийг сонсохоор “Авлигатай тэмцэх газар танай аймагт” соён гэгээрүүлэх өдөрлөг, “Шударга ёс олон нийтийн хяналт” сэдэвт өдөрлөг, уулзалтыг зохион байгуулах гэж байна.




















