Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

АТГ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

АТГ-ын дарга, тэргүүн дэд комиссар Н.Ганболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ
АТГ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

АТГ-ын дарга, тэргүүн дэд комиссар Н.Ганболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Үүний дагуу түүний чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн байна. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Ганболдыг огцруулах хүсэлтийг хэлэлцэх бөгөөд үргэлжлүүлэн маргаашийн чуулганаар эцэслэн хэлэлцэх аж.

АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Харин тэргүүн дэд комиссар Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил дутуу байсан юм.

Хуваалцах