Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АТГ-ын даргын нэрийг УИХ-д өргөн мэдүүлжээ

Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөс тодруулахад “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу АТГ-ын даргыг санал болгосон” гэлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-ын даргын нэрийг УИХ-д өргөн мэдүүлжээ
АТГ-ын даргын нэрийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дөнгөж сая Ерөнхийлөгчөөс хурандаа Х.Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар томилох хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөс тодруулахад “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу АТГ-ын даргыг санал болгосон” гэлээ.

Х.Энхжаргал нь 1964 онд төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа. Улсад 34 жил ажилласан цагдаагийн туршлагатай боловсон хүчин юм байна.

Нэмж мэдээлэхэд, АТГ-ын дарга асан Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг нь УИХ-аас дэмжиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Хуваалцах