Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АТГ-ын дэд даргын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Мөн АТГ-ын удирдах албан тушаалд томилогдоход төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэдэг шаардлагыг дэд даргаар ажиллаж буй Б.Хурц хангаж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байгаа учир эдгээр асуудлыг нягтлуулж, үнэнийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа гэдгээ мэдэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-ын дэд даргын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа
АТГ-ын дэд даргын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Зураг: МҮОНРТ

Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-аас Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан тухайгаа хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдээлэв. Тус байгууллагын зүгээс УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны 52 тоот тогтоолоор Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон нь хууль бус шийдвэр байсан гэж үзэж байгаа буй юм байна. Тодруулбал дөрвөн жилийн хугацаанд 120 багц цаг судалж эзэмшдэг эрхзүйч мэргэжлийг Б.Хурц нь гадаадад 10 сарын курст сурч олж авсан баримт байгаа аж. Мөн АТГ-ын удирдах албан тушаалд томилогдоход төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэдэг шаардлагыг дэд даргаар ажиллаж буй Б.Хурц хангаж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байгаа учир эдгээр асуудлыг нягтлуулж, үнэнийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа гэдгээ мэдэгдлээ.

Хуваалцах