АТГ-ын мэргэжилтнүүд Говьсүмбэр аймагт ажиллажээ
Авлигын эсрэг болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт ямар байна, цаашид хэрхэн ажиллах талаар гурван үе шаттай сургалт хийсэн байна.
Мэдээллийн алба

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн Говьсүмбэр аймагт ажиллажээ. Авлигын эсрэг болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт ямар байна, цаашид хэрхэн ажиллах талаар гурван үе шаттай сургалт хийсэн байна. Сургалтад аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албад, агентлаг, газар, хэлтсүүд, орон нутгийн өмчит байгууллагын дарга, захирал, удирдлага гээд 200 гаруй хүн хамрагджээ. Энэ үеэр АТГ-ын мэргэжилтнүүд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, мэдүүлгийн нууцлалыг хэрхэн ханган ажиллаж байгаад үнэлэлт дүгнэлт өгсөн байна.


















