“Атлетик 220”-ийн “AFC Cup”-ын тоглолтууд дахин хойшиллоо
Тус хэсгийн тоглолтууд энэ сарын 14-20-ны хооронд болох байсан ч ирэх зургаадугаар сарын 23-29-нд болохоор тогтов.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

2020 оны Үндэсний дээд лигийн аварга “Атлетик 220” клуб АХБХ-ны AFC Cup тэмцээний “J” хэсэгт багтан тоглох болсон ч тоглолтууд цар тахлын улмаас хойшлогдлоо.
Тус хэсгийн тоглолтууд энэ сарын 14-20-ны хооронд болох байсан ч ирэх зургаадугаар сарын 23-29-нд болохоор тогтов.
“Атлетик 220” Хонг Конгийн “Eastern Long Lions”, “Lee Man”, Тайванийн “Tainan City FC” клубүүдтэй тоглохоор учраа таараад байгаа билээ.
Хуваалцах


















