Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АҮББХ: Үйлдвэрлэлийн усны ашиглалт, хэрэглээг хянан шалгах ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АҮББХ: Үйлдвэрлэлийн усны ашиглалт, хэрэглээг хянан шалгах ажлын хэсэг байгууллаа
АҮББХ: Үйлдвэрлэлийн усны ашиглалт, хэрэглээг хянан шалгах ажлын хэсэг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Б.Тулга нар ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах