Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Аудитын үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтын дүн гарлаа

МҮОНРТ-ийн 2015 оны санхүүгийн тайланд аудитын үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтыг 2015 оны 12 дугаар сарын 04-нөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цаг хүртэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аудитын үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтын дүн гарлаа
Аудитын үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн 2015 оны санхүүгийн тайланд аудитын үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтыг 2015 оны 12 дугаар сарын 04-нөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цаг хүртэл “Өдрийн сонин”, МҮОНРТ-ийн вэб хуудас болох www.mnb.mn сайтаар өдөр бүр зарласан билээ.

Сонгон шалгаруулалтаар нийт 12 байгууллага буюу "Далайван аудит", "Сүлд аудит", "Голден пейж аудит", "Конфиденсе аудит", "И.ЭС.ЭС.ЭС аудит", "Пантер Мидланд аудит", "Санхүүч аудит", "Worldwide Finance audit", "Улаанбаатар аудит", "Координат аудит", "ЭС ЖИ ЭМ ДИ аудит", "СИ ЭС АЙ аудит" зэрэг аж ахуйн нэгжүүд холбогдох материал, үнийн саналаа ирүүлсэн бөгөөд МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, сонгон шалгаруулатанд ирсэн материалуудтай танилцаж, МҮОНРТ-ийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудитын шалгалт хийх гүйцэтгэгч байгууллагаар “Координат аудит” ХХК-г шалгаруулсан болно.

Нийт сонгон шалгаруулалтанд оролцсон байгууллагууддаа баярласан талархсанаа илэрхийж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хуваалцах