Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан жагсаалд Монгол Улсын цэрэг дайчид анх удаагаа оролцсон

Өнгөрсөн 2015 онд аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг ОХУ өргөнөөр тэмдэглэсэн. ЗХУ задран унаснаас хойших буюу 1991 оноос хойш болсон парадуудаас хамгийн өргөн хүрээтэй, том болсон нь 2015 оны Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулагдсан нь байсан гэж онцлогддог.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан жагсаалд Монгол Улсын цэрэг дайчид анх удаагаа оролцсон
Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан жагсаалд Монгол Улсын цэрэг дайчид анх удаагаа оролцсон. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 2015 онд аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг ОХУ өргөнөөр тэмдэглэсэн. ЗХУ задран унаснаас хойших буюу 1991 оноос хойш болсон парадуудаас хамгийн өргөн хүрээтэй, том болсон нь 2015 оны Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулагдсан нь байсан гэж онцлогддог.

3 жилийн өмнөх энэ өдөр улаан талбайд болсон параданд 16 мянган цэргийн албан хаагч оролцсон. Тэдгээрийн дотор Монгол улсын маань цэрэг дайчид гадаадын бусад 9 улс орны цэргүүдийн хамтаар улаан талбайгаар жагссан. Ялалтын 70 жилийн параданд байлдааны 193 техник, 143 онгоц, нисдэг тэрэг оролцсон. Тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч ялалтын баярын жагсаалыг нээж хэлсэн үгэндээ Фашистуудын эсрэг тэмцэж байсан бусад улс орнуудад талархал илэрхийлсэн. Энэхүү үйл явдал бол улс орнууд энхтайван, эрх чөлөөний төлөө хамтдаа байж чадсан том илэрхийлэл гэж үзэж байна. Дайны жилүүдэд Монгол Улс ч гэсэн дэмжиж ирсэн.

Энэхүү парадад дайнд оролцож байсан цэргүүдийн аз зээ нар ч оролцож байгааг тэмдэглэн хэлж байсан юм. 70 жилийн ойн жагсаалд оролцсон Монголын цэрэг дайчдыг зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд ахалж, Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхсан юм.

Хуваалцах