“August” баг эхний тэмцээндээ амжилттай оролцож байна
Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” нэртэй баг байгуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” нэртэй баг байгуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус багийн албан ёсны бүрэлдэхүүн "erkaSt" Г.Эрдэнэцогт болон “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч багтсан юм. Түүнчлэн багийн гишүүд бүгд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан туршлагатай тамирчин бөгөөд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байсан.
Тэгвэл “August” баг ESL Pro league тэмцээний Азийн хаалттай сонгон шалгаруулалтын эрхийн төлөөх тэмцээнд оролцож, хагас шигшээд нутаг нэгт “29/90” багтай таарч 2:0-ээр ялалт байгууллаа. “August” багийн хувьд дараагийн тоглолтоо Хятадын “Invictus gaming” багийн эсрэг хийх бөгөөд ялалт байгуулвал хаалттай сонгон шалгаруулалтын эрх авна.


















